Аврагчид 26 иргэний амийг аварлаа

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54 дүгээр байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхайажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26иргэнийамь насыгавран хамгаалсан байна.
Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллажээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ