УИХ-ын чуулган хуралдаж байна

Ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.

Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлыг нэгдүгээрт бичигдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнэхний хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хувийн компаниуд бонд гаргахад баталгаа гаргаж өгсөн. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк бонд гаргасан. Тэд эргээд зээлээ төлж чадах уу. Хөгжлийн банкыг шалгаж дууссан уу” гэхэд Үндэсний аудитын газрын дарга А.Зангад “Засгийн газрын шалгалт дууссан эсэхийг мэдэхгүй байна. Аудитын байгууллагаас тус банкинд хоёр жил дараалан шалгалт хийсэн” гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ