“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн худалдаа болно
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд2016 оны 9 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран“Мишээл экспо” төвдзохион байгуулахаар болжээ.Үзэсгэлэнддотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчидоролцож байгаагаас хүнсний салбараас 37аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ.Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ