Монгол залуу “Морин дээрх байт харваа”-ны дэлхийн аварга боллоо

Энэ есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад болж өнгөрсөн тулааны бага олимпийн нэг төрөл морин дээрх байт харвааны төрөлд Монгол залуу түрүүлжээ. Дэлхийн 64 орны тамирчин эх орноо төлөөлөн таван төрлөөр оролцсоноос манай тамирчин Эрдэнэсувд овогтой Эрдэнэ дээрх төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Морин дээрх байт харвааны төрөлд 22 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Энэхүү морьт харвааны тэмцээн нь өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдох тэмцээн бөгөөд энэ жил маш өргөн хүрээтэй зохиогдож орон орны хамгийн шилдэг гэсэн тамирчид хүрэлцэн ирж оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ