“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2016”, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа хүн ам олноор суурьшсан хороолол, дүүргүүдийн худалдааны төвүүдэд болох юм.
“Намрын Ногоон өдрүүд-2016” үзэсгэлэн худалдааны үеэр
- 9-р сарын 16-ны өдөр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг,
- 9-р сарын 17-ны өдөр “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”,
- 9-р сарын 18-ны өдөр“Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөгүүд болно.
Үзэсгэлэнгээс гадна
- “Сүү миний амьдралд”, “Ногоон хүнсний ач холбогдол” сурагчдын зохион бичлэг, гар зургийн уралдааны шалгаруулалт
- Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, Сүү сүүн бүтээгдэхүүний ач тус, хэрэглээний талаарх видео сурталчилгаа
- “Milk show” - Сүүн хоолны үзүүлбэр, навчит ногоо болон төмс, хүнсний ногооны “Cook show”
- “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах технологийн зөвлөмж, сургалт
- Хүнсний ногоог огцом хөлдөөх, хатааж хэрэглэх аргуудын талаар зөвлөгөө
- Орон нутгийн брэнд ногоо, жимсний өргөтгөсөн худалдаа болох аж.
“Намрын ногоон өдрүүд”есдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ