Нянгийн эсрэг үйлчилгээтэй саванг хориглоно

Нянгийн эсрэг үйлчилгээтэй саванг худалдаалахыг хориглох шийдвэрийг АНУ-н Хүнс ба Эмийн захиргаанаас гаргажээ.
Гарт үржсэн нянг 99,9 хувь устгаж, таны эрүүл мэндийг найдвартай хамгаална гэж бидэнд итгүүлдэг нянгийн эсрэг савангуудыг яагаад хориглох болов?
“Нянгийн эсрэг” “бактерийн эсрэг” гэсэн тодотголтой бүтээгдэхүүний хүмүүст хүргэж буй мэдээлэл сурталчилгаа худлаа агаад бүлээн усаар энгийн савангаар гараа угаахтай ижил үйлчилгээтэй байдаг бөгөөд уг савангууд нь илүү үйлчилгээгүй гэсэн үндэслэлээр бүтээгдэхүүнүүдийг хориглохоор болжээ.
“Маш олон хэрэглэгчид нянгийн эсрэг савангууд гарт үржсэн өвчин үүсгэгч нянг устгадаг” гэж өрөөсгөл боддог. Гэвч үнэн хэрэгтээ, тэдгээр нянгийн эсрэг үйлчилгээтэй савангууд энгийн савангаас илүү үйлчилгээтэй гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон нотолгообайхгүй гэдгийг АНУ-н Хүнс ба Эмийн захиргааны Үнэлгээ судалгааны төвийн захирал Жанет Вуудкок тайлбарласан юм.
Түүнчлэннянгийн эсрэг савангуудыг удаан хугацааны туршид хэрэглэх аваас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг зарим мэдээлэл харуулж буйг хэлсэн байна.
Нянгийн эсрэг савангууд энгийн савантай харьцуулбал химийн олон төрлийн бодис ашигладаг бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг дээр дурджээ.
Иргэдийг гараа угаахгүй байхыг зөвлөж байгаа юм биш, халдвар үүсгэгч нянгаас урьдчилан сэргийлэхийн тулд бүлээн усаар энгийн савангаар гараа тогтмол угааж хэвших нь таны эрүүл мэнддээ хийж буй том хөрөнгө оруулалт юм гэдгийг АНУ-н Хүнс ба Эмийн захиргаанаас сануулж байгаа юм.
Гурван жилийн өмнө уг байгууллагаас нянгийн эсрэг үйлчилгээтэй савангуудыг худалдаанд оруулахыг хориглох санал гаргаж байсан ч саван үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ сайжруулна гэсэнсанал хүсэлтийн дагуу түр хойшлуулаад байсан аж.
“Проктер энд Гэмбл” зэрэг томоохон үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд химийн бодис хэрэглэхээс татгалзаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ