“iPhone 7” гар утсыг өнөөдөр дэлхий нийтэд танилцуулна

АНУ-ын “Apple” компани өнөөдөр “iPhone 7” болон “iPhone 7 Plus” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах гэж байна. Энэ өдөр дэлхийн техник технологийн ертөнцөд чухал өдөр тохиох гэж байна хэмээн Сан франциско дахь BBC агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын “Samsung” компани батарейны асуудлын улмаас “Note-7” шинэ ухаалаг гар утсаа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа “Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний онцлогийн талаарх янз бүрийн таамаг төсөөлөл технологийн ертөнцөд аль хэдийн тархжээ. Тухайлбал, “iPhone 7” болон “iPhone 7 Plus” загварын утаснууд чихэвчний оролтгүй байна хэмээн шинжээчид таамаглажээ.Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид утасгүй чихэвч буюу Bluetooth чихэвч эсвэл утсаа цэнэглэхэд ашигладаг Lightning connector буюу цэнэглэгчийн хошуу ашиглах хэрэгтэй аж. Түүнчлэн шинэ загварын утаснууд нь тус бүр 32, 128 болон 256 Гегабайтын багтаамжтайбайх ба “iPhone 7”нь LED гар чийдэнтэй /гар чийдэн нь дөрвөн өнгөөр асна/ хэмээн шинжээчид таамаглажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ