НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт “Дисковер Монголиа-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлт "Корпорейт Конвеншн" төвд эхэлнэ.

09:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд Олон улсын эрдэмтэд Монголын түүхийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэнэ.

09:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 давхрын хурлын зааланд Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09:00 цагт “Corporate” зочид буудалд Азийн Хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны 6 дахь удаагийн хурал болно.

09:00-12:00 цагт "Sky Plaza" бизнес төвд "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" семинар болно.

11.00 цагт MN-Мэдээллийн төвд шинээр батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” зэрэг таван хуулийг буцаан татсантай холбогдуулж хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт МҮЭХ-ны 4 давхрын хурлын танхимд "Тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг бууруулахыг эсэргүүцсэн" хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт MN-Мэдээллийн төвд АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ