Дэлхийд анх удаа нүүр шилжүүлэн суулгуулсан эмэгтэй нас баржээ

Нүүрний арьс шилжүүлэн суулгуулсан анхны эмэгтэй болсон Изабель Динуар 49 настайдаа Францад нас баржээ.“The Local” сонинд ингэж бичсэн байна.
Динуар өөрийнхөө нохойд уруулснаар 2005 оны тавдугаар сард айхтар эрэмдэг зэрэмдэг болжээ. Жил хүрэхгүй хугацааны дараа тэрээр нүүрний зөөлөн эдийн зарим хэсгийг амжилттай шилжүүлэн суулгуулсны дараа дэлхийд танигдсан юм. Амьенийн эмнэлэгт энэ мэс заслыг хийсэн байна.
“Википедия”-д бичсэнээр,шилжүүлэн суулгах арьс, түүний дотор хамар, амны зөөлөн эдийг тархи нь үхэжсэний улмаас нас барсандонор эмэгтэйгээс авчээ.
“Избелийн үнсэлт” нэртэй номонд тэр эмч нарын ачаар хоол идэж, ярьж, хэвийн инээмсэглэж чаддаг болсон тухайгаа өгүүлсэн байна.
Өнгөрсөн өвөл Динуар өвчилж, үүний дараа шилжүүлэн суулгасан арьс түүний биед таарахгүй болжээ. Эцэст нь тэр уруулынхаа хөдөлгөөнийг зарим талаар хянаж чадахгүй болсон байна. Эмчилгээ хийлгэсэн ч, эмэгтэй хоёр төрлийн хорт хавдартай болжээ.
“The Local” сонины иш татсан “Фигаро” сонинд бичихдээ, Динуар өнгөрсөн зун нас барсныг тодруулан дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ