Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 09.00 цагаас ГХЯ-ны байранд болно.
- 10.00 цагт Хан-Уул дүүргийн "СОЁЛЫН ОРДОН"-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно.
- 10.30 цагаас Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.
- Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал 11.00 цагт Монголбанкны хурлын танхимд болно.
- 11.00 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд "Цагаадсан хэлмэгдэгсэд хүн шиг амьдрах ёстой" сэдвээр "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхдүүд" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Дуурь Бүжгийн Эрдмийн театрын байранд 11.00 цагаас УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно.
- "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.30 цагаас УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан элэгний вирусийн эмчилгээ, дэлхий даяар хэрэглэгдэж буй эмийн талаар Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгээс албан ёсоор мэдээлэл хийнэ.
- Монгол хөлбөмбөгчид Унгар улсын "Пушкаш академи"-д жилийн хугацаатай суралцах болсон. Тоглогчдыг үдэх албан ёсны уулзалт 12.00 цагаас МХБХ-ны байранд зохиогдоно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.
- Тусгаар Тогтнолын ордны 1 давхарт Хөвсгөл аймгийн Хөгжимт драммын театрын хамт олон хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ