Долоон бурхан хулгайлсан этгээдүүд давж заалдана гэжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдийн музейгээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хосгүй үнэт соёлын өвд багтдаг долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ. Гэмт этгээдүүдийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байцаагч нар энэ зун илрүүлэн баривчилсан бөгөөд өнгөрсөн сард Хархорин сум дахь сум дундын шүүх хянан хэлэлцэж тэдэнд ял оноосон юм.

Хэргийн талаар эргэн мэдээлэхэд, “Эрдэнэзуу” хийдээсЭрдэнэзуу музейн 300-гийн хийдийн зүүн талын хийдээс долоон бурхан алдагдсан. Хулгайд алдагдсан бурхад 18 дугаар зууны дунд үеийн тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан бөгөөд хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй гуулин цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байв.

Сэжигтнүүдийг баривчлах үед хулгайд алдагдсан долоон бурхны гурав нь эвдэрч, үйрсэн байжээ. Улмаар бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч н.Тэгшжаргал, н.Мөнхзул нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгджээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ