G20-ийн хамгийн царайлаг бие хамгаалагч бүсгүй

Ханжоу хотод G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр бие хамгаалагчаар ажилласан БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн цэрэг Шу Синь бүсгүйн гэрэл зураг хятадын нийгмийн Weibo сүлжээнд ихэд нэрд гарчээ. Эх орон нэгтнүүд нь бүсгүйг дэлхийн хамгийн царайлаг бие хамгаалагч хэмээн хүлээн зөвшөөрч, олон эрчүүд түүнтэй гэрлэхийг хүсч байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.

“Энэ бүсгүйтэй гэрлэвэл олон давуу талтай. Жишээ нь тэр гудамжны зодоонд хайртай залуугаа хамгаалж чадна” гэдгийг Weibo сүлжээний хэрэглэгчид дурдаж байна.

Сүлжээгээр тарсан зурагт Шу Синь Италийн ерөнхий сайд Маттео Ренцигийн машины дэргэд зогсож байгаа нь гарчээ. Түүнийг сайхан бүсгүй гэж анх удаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ биш гэнэ.

2013 онд Шу Синь Хятадын ардын чөлөөлөх армийн хамгийн царайлаг арван бүсгүйн тоонд багтжээ. Бүсгүй яг хэдэн настай нь тодорхойгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ