Николай Басков хүүгээ Орост буцаж ирснийг тайларлаж чадсангүй

Дуучин Николай Басковын хуучин гэргий Светлана Шпигель болон тэдний хүү Бронислав нар Орост буцаж ирсэн нь саяхан тодорхой болжээ.Светлана хүүгийнхээ хамт Москва мужийн нэг тосгонд суудаг бөгөөд энд папарацци нар хүүгийн зургийг авч амжсан байна.

Зураг олон нийтийн сүлжээнд гарсны дараа энэ талаар тайлбар өгөхийг Николайгаас хүсчээ.Энэ тухай ярихад надад хэцүү байна,“байдал хүнд” байх шиг, “цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл байр байрандаа очих байх”гэж дуучин хүлээн зөвшөөрсөн байна.Басков ярилцлагаа үргэлжлүүлж чадалгүйгээр, уучлал эрээд, яаран явжээ.

Хүүтэйгээ уулздаггүйг түрүүнд нь дуучин хүлээн зөвшөөрч байсан юм. Уулзахад “нөгөө талын хүсэл” басхэрэгтэй гэж Басков тодруулан тайлбарласан байна.

Николай, Светлана хоёр 2001 онд гэрлэжээ.Таван жилийн дараатэд хүүтэй болсон байна.Бас хоёр жилийн дараа эхнэр, нөхөр хоёр салжээ.Светлана дахин нөхөрт гарч, хүү болон шинэ нөхрийнхөө хамт Израиль руу явсан байна. Шпигелийн хоёр дахь гэрлэлт бас бүтэлгүйтэж, тэр Орост буцаж иржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ