Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ийн анхы хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилсээр үдийн цайны цаг болсон тул цаг сунгаж хуралдаж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хэлэлцүүлгийн явцад асуух асуулттай гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүд байгаагүй юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх сүүлийн асуудал нь “УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан” тухай асуудал байлаа.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдсэн байдаг.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ