Багш, эмч нарын тэтгэмжийн хэмжээг бууруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэйхолбогдуулан УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дуусав.
Чуулганы хуралдааныг үргэлжлүүлээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Патентын тухай хуульд нэмэлт өөрчлөлөт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг олгохооргүй болгосон гэж гишүүд ойлгоод байна. Гэтэл Төсвийн байнгын хороо энэ саналыг унагаагүй гээд байх юм. Би хувьдаа цэргийн алба ч бай, эмч, багш нарын тэтгэмжийг адил бууруулах ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 1-12 болгож өөрчлөх саналыг 36 болгож өөрчлөх саналыг Засгийн газар оруулж ирээгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 38,2 дахь хэсгийг хүчингүй болгох санал оруулж ирсэн юм. Энэ нь юу вэ гэхээр төрийн албан хаагчийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг бууруулах үндэслэл болохгүй гэсэн заалтыг Засгийн газар хүчингүй болгох санал оруулж ирсэн юм. Гэтэл энэ саналыг УИХ-аар хүлээгээд авчихсан. Үүний дараа Засгийн газрын уг санал нь арай хатуу санал байна гэж үзээд Засгийн газар саналаа татаж авсан.
Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 1-12 болгож өөрчлөх саналыг 36 болгож өөрчлөх саналыг Засгийн газар оруулж ирээгүй.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Төсвийн тодотголыг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Засгийн газар яаралтай цуглаад төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг бууруулахыг татаж авах хэрэгтэй. Энэ маш буруу төсөл оруулж ирсэн шүү.
Үүний дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дараа нь 2016 төсвийн хүрээний мэдэгдэл 2017,2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Энэ үеэр гишүүд
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Вексель бичих нэрийн дор баахан хүн хулгай хийсэн мэт ойлголт төрүүлж болохгүй. Би Б.Чойжилсүрэн сайдад үүнийг олон нийтэд ил гаргаач гэж хэлсэн. Тэгж ярьвал Засгийн газрын шийдвэргүйгээр нэг ч сайд гарын үсэг зурдаггүй юм. Эрдэнэбатыг шоронд хийх гээд байгаа бол зарла. Битгий худлаа юм яриад бай.Түрүүн Занданшатар Эрдэнэ гэж хэлээд болино лээ. Би загнаж ярина. Ямар эмоциор ярихаа та нараар заалгахгүй.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрээс 1,5 тэрбумыг 4,5 хувийн хүүтэй гаргасан. Гэтэл одоо 4 тэрбумын зээл авах юм байна. Үүнийг хаанаас авах юм бэ?
Вексель бичих нэрийн дор баахан хүн хулгай хийсэн мэт ойлголт төрүүлж болохгүй. Би Б.Чойжилсүрэн сайдад үүнийг олон нийтэд ил гаргаач гэж хэлсэн
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Долоон их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж эдийн засагт оруулсан. Энэ бүхний үрийг энгийн иргэд, төр засаг үүрсэн. Байгаа байдлыг байгаагаар нь танилцуулж байна. Тэр бүхнийг шүүмжлээд байх шаардлагагүй.
Ийн гишүүд үг хэлсний дараа хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулсан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж дууслаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ