Шинэ ургацын ногоог хямд үнээр худалдана

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас шинэ ургацын ногоог нэмэгдэл үнэгүйгээр иргэдэд хүргэх “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” худалдааны төвд зохион байгуулна. Мөн ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хотын 434 цэгт төмс, хүнсний ногооны “Алтан намар” өртгөсөн худалдааг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн сарын хугацаатай явуулж буй. Ингэснээр нийслэлийн иргэд хямд үнэтэй, монгол хөрсний шинэ ургацын ногоог өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх боломжтой болсон гэсэн үг. Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа олон цэгт, урт хугацаанд явагдвал шинэ ургацын ногоог ченж нарын гараар дамжуулахгүй, тариаланчдын гар дээрээс тэдний тогтоосон хямд үнээр иргэдэд ногооны хэрэглээгээ хангах бололцоотой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ