Улаанбаатарт 20 хэм дулаан

Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан
байна.
2016 оны 09 дүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ