Цөмийн туршилт хийсэн газар руу тагнуулын онгоц явуулна

Америкийн батлан хамгаалах яам Солонгосын хойг руу тагнуулын нисэх онгоц илгээх гэж байна. Нисэх онгоц баасан гарагт БНАСАУ-ын хийсэн цөмийн туршилтын цар хүрээг тодорхойлох юм гэж CNN мэдээлжээ.
БНАСАУ-д орон нутгийн цагаар 09 цаг 30 минутад 5,0 магнитудын чичирхийлэлтийг бүртгэсэн юм. Тус орны эрх баригчид цөмийн туршилт амжилттай хийснийг нотолжээ. Баллистик пуужинд цөмийн цэнэгт хушуу суурилуулж чадна гэж тэд мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
АНУ-ын агаарын цэргийн хүчин тагнуул хийхэд “Boeing RC-135” гэдэг тусгай нисэх онгоц хэрэглэдэг юм. Цөмийн туршилтаас үлдсэн ул мөрийг эрж хайхаар цацраг идэвхит бодис болон бичил бөөмсийн дээж цуглуулах аппарат хэрэгслээр уг нисэх онгоцыг тоногложээ.
АНУ-д ийм хоёр нисэх онгоц байдаг байна. Үүнээс гадна, цацраг идэвхит бодис илрүүлэх зорилгоор агаар шинжилдэг газрын баазууд АНУ-д бас бий.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдсэнээр, БНАСАУ-ын дэлбэлсэн төхөөрөмж нь 10 килотоннын хүчин чадалтай байсан байж мэдэх ажээ. Энэ нь нэгдүгээр сард хийсэн дэлбэлэлтийн хүчин чадлаас бараг хоёр дахин их юм.
Энэ нь нотлогдвол,уг цөмийн туршилт хамгийн их хүчин чадалтайд тооцогдож болох юм гэж Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд онцлон дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ