Эрдэмтэд: Хуванцар савтай ус хортой

Олон улсын эрдэмтдийн бүлэг хуванцар савтай ус хортой тухай мэдэгджээ.Тэд сайн дурын 1,5 мянга орчим хүн, тухайлбал жирэмсэн эмэгтэй, өсвөр насныхныг оролцуулсан сүүлчийн судалгааны үр дүнгиш татахдаа, ийм ус аюулгүй биш бөгөөд хүний эрүүл мэндэд нэлээд хор учруулж мэднэ хэмээн нотолж байна.

Хуванцар савтай усыг удаан хугацаагаар хэрэглэсний дараа туршилтад оролцогчдын 95 хувийнх нь шээсний шинжилгээнээс химийн аюултай Бисфенол-А гэдэг бодис илэрсэн бөгөөд энэ бодис зүрх-судасны системийн үйл ажиллагаанд асуудал үүсгэж, дааврын дэвсгэрт сөргөөр нөлөөлж, таргалуулж, сэтгэл санааны хямрал үүсгэж болох юм.

Хуванцар савтай ус хэдэн өдөр уухгүй байхыг судалгаанд оролцогчдод санал болгож, тэгснээр дөрвөн өдрийн дараа тэдний биед Бисфенол-А бодисын агууламж 2 дахин багасчээ.

Ус савлахад хэрэглэдэг хуванцар сав тэр бүр аюулгүйн хэм хэмжээнд нийцдэггүй. Учир нь зарим төрлийн хуванцар халах үед хортой бодис ялгаруулдагийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан шинжээчид сав нь халсны дараа хуванцар савтай ундны ус хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ