"Хүн бүрт БААТАР болох хүч бий" уриатай Карнавал болно

Хүний эрх, ардчилал, жендэрийн шударга ёсны төлөөх үзэл санаан дор нэгдсэн, залуусын 18 байгууллага хамтран “ДемоКрэйзи КАРНАВАЛ” буюу Хүний эрхийг хамгаалагч залуусын баярыг өнөөдөр 16:00-20:00 цагт Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
"ДемоКрэйзи Карнавал" нь энэ жил Залуучуудын Хөгжлийн Сарын хүрээнд зохион байгуулагдаж байна. Бид өмнөх жилүүдэд 2013 онд – Өөрийгөө өөрөөр нь бүтээцгээе!, 2014 онд – “Солонгын найм дахь өнгө нь та", 2015 онд – "Бие биедээ нар нь байцгаая" гэсэн уриатайгаар зохион байгуулж байжээ.
Энэ жилийн "ДемоКрэйзи Карнавал"-ын онцлог нь “Хүн бүрт БААТАР болох хүч бий” уриан дор хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт оролцож байгаа активистуудаар дамжуулж хүний эрхийн боловсролыг түгээх, энэхүү үйл хэрэгт оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, хүн бүр хүний эрхийг хамгаалах боломжтой гэсэн үзэл санааг түгээх юм.
Та уг КАРНАВАЛ-д хүрэлцэн ирснээр эрх чөлөөгөө бүтээлчээр илэрхийлж байгаа залуустай хамт дуулж, бүжиглэж, шилдэг дүр төрх шалгаруулах тэмцээн, хүний эрх, ардчиллын талаарх мэдлэгийг сонирхолтой өнцөгөөс харж, олон сонирхолтой өртөөгөөр зочилж, хүний эрхийг хамгаалагч баатруудын тухай мэдээлэлтэй болох боломжтой юм байна.
Ерөнхий зохион байгуулагч, санаачлагч: ДемоКрэйзи залуусын төв
Хамтран зохион байгуулагчид: Баянгол дүүргийн Залуучууд Хөгжлийн Төв, Береке клуб, “ГҮНЖ” төвийн дэргэдэх “Залуу эхчүүдийн клуб”, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Моза урлагийн сургууль, МУИС–ийн Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээ, илтгэлийн “Энтимема” клуб, Нийтэлч Залуусын Клуб, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Өөрчлөлтийн салхи ТББ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ, ЭБЭ болон ТЖ олон нийтийн төв,Залуус Эрүүл Мэнд ТББ, Хүний Эрх Залуучууд Эрүүл Мэндийг Дэмжих Төв ТББ, AIESEC Mongolia, iVolunteer санаачилга
Дэмжигчид: НҮБ-ын Хүн амын сан, Иргэний Боловсролын Төв, Бүх нийт боловсролын төлөө! иргэний нийгмийн үндэсний эвсэл, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Монголын Залуучуудын Эвсэл
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ