АНУ-д хүн төрөлхтний түүхэнд хамгийн том террорын ажиллагаа үйлджээ

2001 оны есдүгээр сарын 11. 15 жилийн өмнө
2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаа нь АНУ-д үйлдсэнтеррорын аймшигт цуврал дайралт мөн. Албан ёсоор эдгээр халдлагыг исламын террорын “Аль-Каида” байгууллага үйлджээ. Террористуудын жолоодсон хоёр нисэх онгоц 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг дайран мөргөсөн юм.Ингэснээр хоёр байшин нурж, үүний улмаас ойр хавийн байшин барилга сүрхий эвдэрчээ.Гурав дахь нисэх онгоц Пентагоны байшинг чиглэн ниссэн юм.Дөрөв дэх ньПенсильвани мужид сүйрсэн байна.Xалдлагын улмаас 3000 гаруй хүн амь үрэгдэж, 6000 мянга орчим хүн бэртэж гэмтэж, бас 24 хүн сураггүй болжээ.Амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн хүмүүс байсан. Түүнчилэн энэ сүйрэл зарим гал сөнөөгч болон цагдаагийн аминд хүрсэн бөгөөд тэдний ачаар 30 мянга орчим хүнийг аварч чадсан байна.
Зураб Церетелигийн “Харууслын нулимс” хөшөө
2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаанд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж оросын ард түмнээс америкийн ард түмэнд бэлэглэсэн Зураб Церетелигийн бүтээл -“Харууслын нулимс” хөшөөг 2006 оны есдүгээр сарын 11-нд нээжээ. Хөшөөний өндөр нь 30 гаруй метр, жин нь 170 гаруй тонн.Энэ хөшөө нь нурсан “хоёр цамхаг байшин”-г бэлгэдэж буй цуурсан хүрэл хавтан юм . Цуурсан хавтангийн дотор 12 метрийн ган дусал буюу нулимс байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ