Цагдаагийн хурандаагаас 9 тэрбум рубль гарчээ

Оросын Дотоод хэргийн яамны авилгын эсрэг ерөнхий газрын салбар нэгж болох“Т”удирдах газрын орлогч дарга Дмитрий Захарченкогийн оршин суудаг газраар нэгжлэг хийх явцад хурааж авсан мөнгө өмнө нь мэдээлж байснаар 8 биш, харин ойролцоогоор 9 тэрбум рубль байжээ. Москва хотын Пресня дүүргийн шүүхэд мөрдөн байцаагч ийм баримт дурдсаныг бямба гарагт хэвлэлд мэдээлжээ.

“Захарченкогийн гэрт нэгжлэх хийх үеэр 120 сая ам. доллар, хоёр сая евро гарсныг” мөрдөн байцаагч тодруулан тайларласан байна.

Түүний мэдээлснээр, шуудай мөнгө гарсан байр нь хурандаа Захарченкеоргийн хамаатны нэр дээр бүртгэлтэй байжээ.Энэ байр миний эгчийнх гэж Захарченко хэлээд, түүнчилэн гэм буруутай гэдгээ хүлээхээс татгалзсан байна.

Саатуулах үед цагдаагийн офицерын биед 20 сая рубльтэй тэнцэх евро байсныг телевизийн РЕН ТВ суваг бас тодруулан дурджээ.

Захарченкогоос хураасан мөнгө ньТөв банклицензийг нь 2015 оны арваннэгдүгээр сард цуцласан Нот-банкны активаас залилангийн аргаар гаргасан 26 тэрбум рублийн нэг хэсэг юм гэж хууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүн“Интерфакс” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.Түүний тайлбарлаж хэлснээр,энэ хэрэгтэй холбогдуулан тус банкны хамтран эзэмшигч ах дүү хоёр, түүнчилэн санхүүгийн захирлыг 2016 оны зун саатуулжээ.Захарченко санхүүгийн захирлын талаар шуурхай ажиллагаа явуулж байгааг өөрийн сайн танил түүнд урьдчилан сануулаад,банкнаас хулгайлсан мөнгөний нэг хэсгийг түр хадгалахаар авсныг учрыг мэдэх хүн мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, хурандаа БН Коми Улсын албан тушаалтнуудад 800 сая рублийн хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа “Вымпелком” компанийн тэргүүн асан Михаил Слободиныг мөрдөн байцаалтаас зугадахад нь ийм маягаар туслажээ. Одоо бизнесмен гадаадад байгаа аж.

Есдүгээр сарын 9-нд саатуулагдсан Захарченкогийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээг ойрын үед авах ажээ.Цагдаагийн офицерт ОХУ-ын эрүүгийн хуулийн “Албан тушаалтны бүрэн эрхийг урвуулан ашигласан”, “Хахууль авсан” болон“Шүүн таслах ажиллагаа явуулах, урьдчилан мөрдлөн байцаах ажилд саад учруулсан”гэсэн зүйл ангиар ял төлөвлөөд байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ