Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Ямар асуудлаар мэдээлэл хийх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэрээр намынхаа дотоод асуудалтай холбоотой мэдээлэл хийж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь ирэх баасан гарагт АН-ын ҮЗХ хуралдахаар товлосон бөгөөд хуралдаантай холбоотойгоор, тэр дундаа Э.Бат-Үүл намын даргад нэр дэвшихээ зарлаж магадгүй аж. ҮЗХ-ны хурлаар АН-ын даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Ямартай ч 11:00 цагаас асуудал тодорхой болно.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ