Алтны уурхайн хиймэл нууранд хүн осолджээ

Сэрүүний улирал ирж, иргэд гол усанд осолдох явдал харьцангуй багассан ч орон нутагт энэ төрлийн эрсдэл гарсаар байна. Тухайлбал,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бурхантын хөндийн алтны уурхайн хиймэл нууранд иргэн Б /24 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.09.09-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6, Цагдаагийн 3 албан хаагч, тус уурхайн 15 ажилтан нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.10-ны өдрийн 09:02 цагт цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Хар толгой гэдэг газар Толбо нуурын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2016.09.10-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллах явцад иргэн Б /40 настай, эрэгтэй/-ны цогцсыг иргэд; иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын цогцсыг 6 метр гүн уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Мөн тус аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 10 хүн, 3 автомашин, нийт 21 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул 2016.09.12-ны өдрийн 08:00 цагаас үргэлжлүүлж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гүүрний доод талд Туул голд хүүхэд усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 15:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн З /11 настай, эрэгтэй/ осолдож нас барсан байсныг цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ