Наранд цохиулсан Хиллари Клинтоны дүрс бичлэгийг үзүүлжээ
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон бие нь тавгүйрхсэнээс болоодНью-Йоркийн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаанд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг орхинявж байгаа дүрс бичлэгийгтелевизийн CNN, NBCболон Fox newsсувгийн сайтууд үзүүлсэн байна.Клинтоныг хүлээн зам дээр машин зогсож, хамт яваа хүмүүсийн нэг нь түүнийгтохойноос нь түшиж авч байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна.
Тэрээр машинд суухдаа золтой л унаагүй бөгөөд бие хамгаалагчид нь түүнийг түшиж авчээ.Хар машинд суухдаа Клинтоныунагасан өрөөсөн гутлыг нь сүүлд цагдаа нар олсон байна.
“Миний бие тун дажгүй байгаа ” гэж сүүлд нь Клинтон мэдэгджээ.Гэвч түүнд уушиг үрэвссэн гэсэн онош тавьсан тухай эмчлэгч эмч нь ярьсан байна.Клинтон шинжилгээ хийлгэсэн бөгөөд энэ нь бүр баасан гарагт тодорхой болжээ.Одоо тэр эмч нарын хяналтад байгаа аж.
Сүүлийн үед 68 настай Хиллари Клинтоны эрүүлмэндийн байдал онцгой анхаарал татаж байгаа ажээ. Түүний өрсөлдөгч бүгд найрамдах намын Дональд Трампэрүүл мэндийн талаар ямар ч асуудалгүйгэдгээ нотолсон эмнэлгийн тайланг өөрийн албан ёсны сайтад тавьсан байна. Эрүүл мэндийнхээ тухай мэдээллийг нийтлүүлэхгүй байгаа Клинтоныг Трамп хатуу шүүмжилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ