Ам.долларын ханш 2246 төгрөгтэй тэнцэж байна

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 2232 төгрөг 36 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2238 төгрөгөөр худалдан авч, 2241 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд 2226-2246 төгрөгөөр арилжиж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш наймдугаар сард 2189 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 198 төгрөг буюу 10 хувиар суларчээ.

Статистикийн ерөнхий хорооноос гаргасан судалгаагаар төгрөгийн юаньтай харьцах ханш 329 төгрөг болж, өмнөх оноос 4.9 хувиар суларсан байна. Түүнчлэн рубльтэй харьцах дундаж ханш Монголбанкны нэрлэснээр 33.68 төгрөг байгаа нь өмнөх оноос 3.3 төгрөгөөр суларчээ. Энэ нь өмнөх оноос 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ