"Ногоон гэрэл, цагаан шугам" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Замын цагдаагийн газар, Сүү ХК, Нийслэлийн боловсролын газар хамтран хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалах, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох зорилгоор нийслэлийн хэмжээнд 2016 оны 9-р сарын 12-ний өдрөөс 9-р сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд "НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд:
1. Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалсан зурагт хуудас суруулиуд дээр байршуулж, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгон сургалтанд хамрагдсан сурагчдад Сүү ХК-н нэрийн бүтээгдэхүүнээс бэлэглэж байна.
2. "Би дүрмээ баримталдаг жолооч, Миний хүүхэд ч бас замын хөдөлгөөнд оролцож байгаа" уриатай аяныг өрнүүлж Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцож байгаа жолооч, явган зорчигч нарыг хамтран ажиллагч байгууллагын нэрийн бүтээгдэхүүнээр урамшуулж,
3. Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудад "Замын цагдаагаас мэдээллэж байна" бүхий Мэдээллийн самбар байрлуулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БИД ТАНЬТАЙ ХАМТ...

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ