Балдорж сан хамгийн залуу шилдэг нийтлэлчид олгодог шагналтай боллоо

Бүтэн жилийн хугацаанд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэх гэж сэтгүүлчидийн догдлон хүлээдэг томоохон арга хэмжээ бол 8 дахь жилдээ уламжлал болгон зохионбайгуулагдаж байгаа сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа юм. Монголын сэтгүүлзүйн салбарынхны шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй талбар болж чадсан, босго өндөртэй, Балдорж шагналын энэ жилийн онцлог цуврал нийтлэлүүд шилдгүүдээр шалгарсан явдал байсан юм.
Мөн Балдорж уралдаанд оролцож, шилдгээр шалгарсан хамгийн залуу сэтгүүлчид Монголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу сэтгүүлч” шагналыг олгож байхаар боллоо. Энэ жилийн шагналыг “Өнөөдөр” сонины нийгэм, шуурхай мэдээллийн албаны тоймч Л.Ганчимэг хүртсэн юм. Л.Ганчимэг нь “Ногоон хотын эрэлд” цуврал нийтлэлээрээ Балдорж шагналын “Шилдэг 10”-ыг тэргүүлсэн юм. Монголын үндэсний анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины 20 жилийн ой давхар тохиож байгаа баярт мөчид Монголын Залуучуудын Холбооноос Залуучуудынхаа дуу хоолойг илэрхийлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж, хамтран ажилладаг “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлэн “Хөдөлмөрийн алдар”-аар шагнасан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ