С вирүсийн эсрэг 23.4 тэрбум тѳгрѳг тусгагдсан

Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Нэг Монгол ТББ төр засаг, түмэн олонтойгоо хамтарч, улс Монголоо, урагшлах ирээдүйгээ гэсэн эрхэм зорилготой байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгдсэний хүчинд эрүүл жаргалтай амьдралын үндэс “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳр маань шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж улмаар Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн 3.1.3-т Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хэрэгжүүлнэ хэмээн бүрэн томъёололоороо тусгагдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн тѳсѳв дээр 23.4 тэрбум тѳгрѳг элэгний С вирүсийн эсрэг эмчилгээ, оншилгоог хѳнгѳлѳхѳд тусгагдаж гайхалтай амжилтанд бид хамтдаа хүрлээ.

Хүн зоныхоо эрүүл мэндийн төлөөх энэ эрхэм үйлсэд нэгдэж, эмгэг зовлонгүй ирээдүй хойчийг бүтээх бидний ажилд төр засаг, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс шаардагдах дэмжлэг үзүүлж монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрхэм зорилтыг бүрнээ хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ, эрүүл жаргалтай амьдралын нэгээхэн салаа мөчир нь болж, элэг нэгтэндээ амьдрах итгэл бэлэглэж, эмгэг зовлонгүй ирээдүй хойчийг бүтээх ирмүүн ажлын нэгээхэн түүчээ нь болж биднийг дэмжин ажилласанд чин сэтгэлийн угаас талархаж байна.

Сайн үйлсийн далайд зөв сэтгэлийн цутгал болж, элэг бүтэн амьдралд энэрэнгүй үйлсийнтань гэгээ цацраг!

Монголын элэгний эмч нарын нийгэмлэг
Оном сан
Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ
Нэг Монгол ТББ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ