Зайсангийн гүүрэн дээрээс хүн үсэрчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг өнгөрсөн 11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангийн 45 хүн, 8 автомашин, орон нутгаас 35 иргэн, 3 автомашин, нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул өнөөдөр 08:00 цагаас үргэлжлүүлж байна.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өнөөдрийн 02:34 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Д /20 настай, эрэгтэй/ гүүрэн дээрээс үсэрч туул голд унасан байсныг гаргаж анхны тусламж үзүүлэн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ