Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал хариуцлага хүлээнэ

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхэд шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй ЖОЛООЧ ТА сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулна уу.

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өсмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Дээд бодь хийдийн урд замд N.Tidda маркийн авто машины жолооч Г нь Howo ZZ1257 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 23 настай эмэгтэй С гэмтсэн.
2. СБД-ийн нутаг Хангай хотхоны 503-р байрны урд замд N.X-Trail маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 08 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. \ Явган зорчигч Г нь хичээлээ тараад ганцаараа явж байсан\
3. ХУД-ийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 04 настай эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн байна. \Явган зорчигч И нь 09 насай эгчийн хамт явж байсан\

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ