Залуус ургац хураалтанд оролцлоо

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил-IV” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг дөрөв дэхь жилдээ зохион байгууллаа.Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клуб болон сайн дурын 40 гаруйоюутан залуу оролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн хүнсний ногоон талбай дээр энэ сарын 09-12-ны өдрүүдэд ажиллалаа. Энэ хугацаандзалуус Ерөө сумын бүтээн байгуулалт болон тариан талбай, үтрэм дээр очиж Долт ХХК-ий тариалангийн аж ахуйтай танилцан, байцаа, лууван, төмс хураах ажилд гар бие оролцон 5 тонн орчим ногоо хураасан юм.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум мал ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг бөгөөд сүүлийн үедуул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус сумын нийт хүн амын 60 орчим хувийг залуучууд эзэлдэг ч тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллан газар тариалангийн салбар руу орж ажиллах нь багассан байна. Залуучууд ногоо тарихаа больж, дан настайчүүд энэ салбарт ажиллаж, хүч хүрдэггүй талаар нутгийн ногоочид ярьж байлаа. Түүнчлэн “Ногооны ченж нар нэг килограмм ногоог 200-300 төгрөгөөр бодож худалдаж авч, лангуун дээрзарахаараа 1000-аас дээш төгрөгөөр зардаг. Энэ талаар дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэйг ч мөн онцолж байлаа.

Тарианланчдын хувьд 9, 10-р сар бол хамгийн ачаалал ихтэй оргил үе байдаг бөгөөд энэ үед залуус нэгдэн ургац хураалтын ажилд нь хүч нэмэн тусалж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Намрын ажил” төсөл юм. Төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, одоогоор 1000 гаруй залуус хамрагдаад байгаа аж.

Ургац хураалтанд оролцсон залуус ч ирэх жилээс илүү олон найз нараа хамруулж, ажил хөдөлмөрийн амьд амтыг мэдрүүлнээ хэмээн сэтгэл хангалуун байсан юм.

Энэхүү ургац хураалтын ажил ньанги хамт олон, найз нөхдөөрөө нэгдэж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээх, залуусаанэгтгэж хөдөлмөрлүүлэх, ажлын үр шимийг хүртэхэд чухал нөлөө үзүүлж чадлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ