Байгаль хамгаалахад зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө

“Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосонмотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэдиргэнбүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.
Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, нэг нь сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий 20 мотоциклийг зориулалтын малгай , нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслүүдийг дагалдуулж өглөө хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ