Хилийн боомтууд энэ сарын 15-нд амарна

БНХАУ-ын “Намрын баяр” энэ сарын 15-нд тохиож буй юм байна. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр буюу пүрэв гаригт амарна. БНХАУ-ын талаас дипломат шугамаар энэ талаар урьдчилан мэдэгдсэн аж.
Тодруулбал, Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул дээрх хугацаанд Монгол Улсаас БНХАУ руу нэвтрэх автозамын хилийн боомтууд амрах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ