“Оросын эсрэг байхыг” Обама уриалав

Бүгд найрамдах намынхнаас төрийн тэргүүнд нэр дэвшүүлсэн Дональд Трамп Оросын эсрэг байр сууринаас ажиллахгүй байгаатай холбогдуулан тэдний дунд бий болсон байдалд сэтгэл зовниж буйгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама илэрхийлжээ. РИА Новости агентлаг түүний хэлсэн үгнээс дурдсан байна.
“Бүгд найрамдах намд юу болж байгааг сайн хараарай. Тэд Орос, ганцаар захирах дэглэмийн эсрэг байж, эрх чөлөө, ардчиллын төлөө байх ёстой” гэж ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажлыг дэмжин Филадельфи хотод үг хэлэхдээ мэдэгджээ.
Тухайлбал, “Russia Today” сонинд Трамп ярилцлага өгч, Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг талархаж байдгаа илэрхийлснийг Обама шүүмжилсэн байна. Түрүүнд нь Трамп “Politic King” нэвтрүүлгийн хөтлөгч Ларри Кингийн асуултад утсаар хариулсан юм. Орос улс АНУ-ын сонгуулийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлж болох юм хэмээн таамаглаж байгааг Трамп няцаажээ.
Обама Путиний тухай юу гэж бодож байдгаа тайлбарлахдаа, оросын удирдагч “жижиг орнуудад халдаж, өөрийнхөө эсрэг хүмүүсийг шоронд суулгаж, хэвлэлийг хянаж, эдийн засгаа урт хугацааны уналтад оруулж байна” гэж буруутгажээ.
Сонгуульд ялвал Крымыг Оросын бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч, түүнчлэн хориг арга хэмжээг цуцлах тухай асуудлыг авч үзэхэд бэлэн байна гэж Трамп долдугаар сарын 28-нд мэдэгдсэн билээ. Өмнө нь тэрээр Сири дэх исламын терроризмын эсрэг Оросын удирдлагын баримталж буй бодлогыг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ