АНУ-д тэнгэрээс том цулбуурт загас унажээ

Америкийн Филадеьфи хотын оршин суугч эмэгтэй Лиза Лобрид золгүй явдал тохиолдох шахжээ.Фитнесийн төв рүү явах замд нь тэнгэрээс түүний толгой дээр хоёр килограммын цулбуурт загас унасан байна. Дээгүүр нь нисч явсан харцага барьсан олзоо даалгүй унагачихсан нь л тэр аж.Эмэгтэй хэд хэдэн багахан бэртэл авсныг “CBS Local” сайтад мэдээлжээ.
Хэрээ мэдэхгүй харцага эмэгтэйг золтой л алчихаагүй шүү хэмээнхажуугаар нь өнгөрч явсан хүмүүс ярьсан байна. "Урьд нь надад ийм аймаар явдалхэзээ ч тохиолдож байгаагүй" гэж Лиза Лобри хэлжээ.
Эмэгтэй эмчид хандсан байна. Тэрээр хоёрын зэрэг жаахан бэртэл авчээ. Үүнээс гадна, Лобригийн нүүр хавдсан байна. Загасныэвгүй үнэрийг арилгах гэж шүршүүрт бараг цаг орсон тухайгаа тэр бас ярьжээ.
Иймэрхүү явдал урьд ньтохиолдож байв.Бас нэг харцага паркт амарч байсан жуулчдын дээрээс амьд могой унагасан тухай өмнө нь мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ