Үзэсгэлэн худалдаанд ногооны үнэ хямд байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас шинэ ургацын ногоог нэмэгдэл үнэгүйгээр иргэдэд хүргэх “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 14-20-ны өдрүүдэд Мишээл экспо худалдааны төвд явагдаж байна. ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хотын 434 цэгт төмс, хүнсний ногооны “Алтан намар” өртгөсөн худалдааг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн сарын хугацаатай явуулж байгаа билээ. Ингэснээр нийслэлчүүд монгол хөрсөнд ургасан шинэ ургацын ногоог хямд үнээр худалдан авч, өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх боломжтой болсон гэсэн үг. Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа олон цэгт, урт хугацаанд явуулснааршинэ ургацын ногоог ченж нарын гараар дамжуулахгүй, тариаланчдын гар дээрээс тэдний тогтоосон хямд үнээр худалдаалж байгаа юм.
"Эрүүл Монгол Хүнс-2016", "Алтан Намар-2016" үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг уншигчдадаа бүрэн эхээр нь танилцуулъя.
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр
09 дүгээр сарын 14-ний өдөр, Лхагва гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол Хүнс-2016", "Алтан Намар-2016" үзэсгэлэн худалдаа
09 дүгээр сарын 15-ны өдөр, Пүрэв гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
11.00-13.00 Эрүүл Хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор зохион байгуулах "Намрын Ногоон Өдрүүд-2016" нэгдсэн арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа
09 дүгээр сарын 16-ны өдөр, Баасан гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
14.00-17.00 "Эх орны сүү - эрүүл сүү" өдөрлөг
Сүү сүүн бүтээгдэхүүний ач тус, хэрэглээний талаарх видео сурталчилгаа
"Сүү миний амьдралд" сэдэвт сурагчдын зохион бичлэг, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийг танилцуулах
"Milk show" - Сүүн хоолны үзүүлбэр
09 дүгээр сарын 17-ны өдөр, Бямба гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
12.00-16.00 Шинэ ногоо-шилдэг сорт уриатай "Ногоон хүнс-эрүүл амьдрал" өдөрлөг
Шинэ сортын төмс, хүнсний ногоо, навчит ногооны сурталчилгаа, амталгаат худалдаа, "Cook show"
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах технологийн зөвлөмж, сургалт
Хүнсний ногоог огцом хөлдөөх, хатааж хэрэглэх аргуудын талаар зөвлөгөө
Ногоон хүнсний ач холбогдол гар зургийн уралдааны шалгаруулалт
16:00-18:00 "Дэлхийд танигдсан Монгол амт" өдөрлөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлах
09 дүгээр сарын 18-ны өдөр, Ням гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
10.00-14.00 "Органик хөдөө аж ахуйг дэмжих" өдөрлөг
Органик хүнсний тухай хуулийн танилцуулга, сурталчилгаа
Органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл
TCP/MON/3503 төслийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт
15:00 - 18:00 "Эрүүл хүнс - таны сонголт" өдөрлөг
Хүнсэн дэх давс, чихэр, өөх тосны талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийхээ орцон дахь 3 цагааныг бууруулсан туршлагын талаар
Үзэсгэлэнг сонирхогчдын дунд хүнсэн дэх давс, чихэр, өөх тосны талаар мэдлэг сорьсон хөгжөөнт тэмцээн
09 дүгээр сарын 19-ний өдөр, Даваа гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
09 дүгээр сарын 20-ний өдөр, Мягмар гараг
10.00-19.00 "Эрүүл Монгол хүнс-2016", "Алтан намар-2016" үзэсгэлэн худалдаа
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2016" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
12.00-12.20 "Намрын ногоон өдрүүд- 2016" нэгдсэн арга хэмжээний үр дүнгийн талаарх танилцуулга
12.20-12.40 Урлагийн тоглолт
12.40-13.30 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ