Улаанбаатарт 18 хэм дулаан

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:
16,17-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
2016 оны 09 дүгээрсарын 15-ны 09цагаас 21цагхүртэлхцагагаарын урьдчилсан мэдээ:
Hутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ