Бүх шатны шүүгчид нэр дэвшигчид өрсөлдөнө

Шүүхийн ерөнхий зөвлөл дээр одоо 09:00 цагаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт эхэлнэ. Монгол улсын өнцөг булан бүрээс шүүгчид нэр дэвшигчид ирж, шат дараалсан олон шалгалтуудыг өгч өрсөлдөх томоохон арга хэмжээ болох юм. Нийт 59 шүүгчийн орон тоон дээр 90 гаруй нэр дэвшигч өрсөлдөх юм байна.
Шүүхийн мэргэшлийн хороо шилдэг хуульчдаас шүүгчдийг хэрхэн шилж сонгон шалгаруулахыг хөндлөнгөөсхянах боломжтой, үйл ажиллагаа нээлттэй явагдана.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ