94 жилийн өмнө бичсэн хайрын захидал зочид буудлаас олдсон байна

Францын Ницца хотын “Wilson Plaza” зочид буудлын ажилтнууднэг өрөөнд засвар хийж байхдаа, 1922 он гэж огноолсон хайрын захидал бүхийтөмөр хайрцаг олжээ. Буудлын ажилтнууд захидал бичсэн хүний төрөл төрөгсдийг эрж хайхаар төлөвлөж байгааг “INews” сайтад мэдээлсэн байна.

Жигнэмэгийн төмөр хайрцгийг дүүжинд адрын дээр нуусан байжээ.ЗахидлыгАнтуанетта гэгч бичгүй бичсэн байна. “Хайрт хонгор Эрнест минь, намайг авраач!Надад чамаасөөр хэн ч байхгүйг чи мэднэ. Эрнест минь, даруйхан ирж туслаач. Чамдаа хайртай, хүлээж байна” гэж франц бүсгүй 94 жилийн өмнө бичжээ.

“Wilson Plaza” зочид буудлын ажилтнууд архивын материал гаргаж өгөхийг хотын шуудангийн газраас хүссэн байна. Одоо зочид буудал болсон энэ байшинд ХХ зууны эхээр хэн аж төрж байсныг тодруулахаар найдаж байна. “Эрнест болон Антуаннета хоёрын удмын хүмүүс бий нь лавтай. Би тэднийг олохоор ажиллана” гэж буудлын төлөөлөгчид дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ