2 настай охиныг мөргөж амь насыг нь хохироожээ

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 328 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
Хөдөө орон нутагт:
1. Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар амины H.Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ