Хулгайн хэргүүдийг шуурхай илрүүлэн ажиллаж байна

Хулгайн хэргийг хэр баргийн илрүүлдэггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл өчигдөр гарсан хулгайн төрлийн хэргүүдийг шуурхай илрүүлсэн мэдээллээс товч дурдъя.

ГССҮТөвийн хашааны гадна байсан автомашины акуммляторыг хулгайлсныг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн ажиллажээ.

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүргээ гүйцэтгэж байх үедээ автомашины цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсан этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн ажилласан байна.

Мөн караоке, бааранд үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан гэх мэдээллийг хүлээн аван Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн ажиллажээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт айлд хулгайч орсон байна гэх мэдээллийг шалгахад цонхны түгжээг эвдэж зурагт хулгайлсан байв. Гэмт этгээдийг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ