Сар хиртэнэ

Сарны хиртэлт болох нөхцөл
2016 оны 9-р сарын 16-17-нд шилжих шөнөсарны хиртэлт болно.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үеддавхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүйдэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхойнутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд |
|||
Хиртэлтийн төрөл |
Тэмдэглэгээ |
Тоо |
хувиар |
Нийт хиртэлт |
- |
70 |
100.0% |
Хагас сүүдрийн хиртэлт |
N |
16 |
22.9% |
Хагас хэртэлт |
P |
42 |
60.0% |
Бүтэн хиртэлт |
T |
12 |
17.1% |
Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны 9-р сарын 17-ндУлаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусна, оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ