С.Нэйшийг хүндэтгэн зул өргөнө

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоо санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэйшийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 18-ны 20:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү зул өргөх ёслолд тамирчны араас буян үйлдэх хүсэлтэй хүн бүхэн оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Их Британийн иргэн Стив Нэйш Монгол улсад аялж явахдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийг ЦЕГ мөрдөн шалгаж, Архангай аймгийн харьяат Г гэгч үйлдсэн болохыг тогтоон, баривчлаад байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ