Дэлхийг сайн тийш өөрчилсөн түүхэн гарамгай эмэгтэйчүүд

Олон эр, за ер нь нийгэм бүхэлдээ эмэгтэйчүүдийг үр хүүхдээ хүмүүжүүлэх, гэр орноо авч явахад бүхий л амьдралаа зориулах ёстой эзэгтэй хэмээн үзэж байсан, үздэг нь нууц биш, харин эмэгтэйчүүд өөрсдөөдэлхий ертөнцийг сайн тийш өөрчилж чадах илүү даацтай тийм зүйл хийж чадна. Тийнхүү эмэгтэйчүүддэлхий ертөнцөд болж буй бүх зүйлд багагүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоо бид үүнийг танд нотлоод өгье

Мария Склодовская-Кюрибол физикч, химич, сурган хүмүүжүүлэгч, олон нийтийн зүтгэлтэн. Нөхрийнхөө хамт цацраг идэвхийгсудлаж, түүний хамт радий, полоний элементийг нээсэн юм. Маргарет Гамильтон бол“Аполлон” төслийн тэргүүлэх инженер. “Апполон” хөлгийн бүхээгийн компьюптерын кодын тухай бүтээлийнчамгүй хэсгийг тэр өөрөө бичжээ. Катрин Швитцер болБостоны марафон гүйлтэд (1967) оролцсон анхны эмэгтэй. Энэ явдалуг гүйлтэд оролцохыг эмэгтэйчүүдэд албан ёсоор зөвшөөрөхөөс 5 жилийн өмнө болжээ. Марафон гүйлтийг зохион байгуулагчдын төлөөлөгч Жок Семпл түүнийг гүйлтийн замаас хүчээр гаргахаар оролдож байгаа нь. Валентина Терешкова –зөвлөлтийн анхны сансрын нисэгч эмэгтэй, Зөвлөлт Холбоот Улсын баатар (1963), техникийн ухааны дэд эрдэмтэн, профессор, дэлхийн 10 дахь сансрын нисэгч. Малала Юсуфзай –дэлхий дахинд эмэгтэйчүүдийг боловсролд хамруулахын төлөө тэмцдэг пакистаны хүний эрх хамгаалагч.Хүний эрх хамгаалсан үйл ажиллагаа явуулж байсан түүнийг террорын “Техрик-и-Талибан Пакистан” хөдөлгөөнийхөн 2012 оны есдүгээр сарын 9-нд хүндээр шархдуулсан юм. Холокостын хэрэг явдлыг биеэр амссан эмэгтэйшинэ нацист хөдөлгөөнийг төлөөлөгчийг цүнхээрээ цохиж байгаа нь, Шведийн Векше хот, 1985 оны дөрөвдүгээр сарын 13. Амелия Эрхарт бол Атлантын далай дээгүүр ниссэн анхны эмэгтэй нисэгч, ингэснээрээ “Нислэгийн гавъяаны загалмай” одонгоор шагнагджээ.Тэр өөрийн нислэгийн тухай хэд хэдэнмаш сонирхолтой ном бичиж, эмэгтэй нисэгчдийн байгууллага болох “Ерэн ес” бүлэг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, түүний анхны ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Эмэгтэйчүүд Перл-Харборт халдах үеэр гарсан түймрийг унтараахад туслаж байгаа нь. 1941 он. Роза Ли Паркс – америкийн олон нийтийн зүтгэлтэн, АНУ-ын хар арьстан иргэдийн төлөө хөдөлгөөнийг санаачлагч. АНУ-ын конгресс Розад “Иргэний эрхийн төлөө орчин үеийн хөдөлгөөний эх” гэсэн цол хүртээжээ. Комако Кимура –эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдохэрх олгохын төлөө тэмцэж байсан японызүтгэлтэн.1917 он. Элиза Зимфереску – анхны эмэгтэй инженер. Анна Франк -нацизмыг илчилж, дэлхийн олон хэлээр орчуулсан баримт болохалдарт “Анна Франкын өдрийн тэмдэглэлийг” зохиогч еврей охин. Анна Франк болон түүний гэр бүлийнхэн нацизмд хамгийн их хэлмэгдсэнхүмүүст тооцогддог. Мод Вагнер бол АНУ-ын нэрд гарсан анхны эмэгтэй шивээсчин. 1907 он. София Ионеску – дэлхийн анхны эмэгтэй мэдрэлийн мэс засалч. Надя Команечи болрумыны нэртгимнастикч, олимпийн таван удаагийн аварга. Олимпийн түүхэн дэр Румыны хамгийн алдартай тамирчин. Сарла Такрал – Энэтхэгийнлицензи авсан анхны эмэгтэй нисэгч. 1936 он. Жейн Гудолл — НҮБ-ын энх тайвны элч, Их Британийн тэргүүлэхсармагчин судлаач, зоологч,хүн судлаач. Эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдохэрх олгохын төлөө тэмцэгч эмэгтэй “Террорын шөнийн” дараа эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь. 1917 он. Аннет Келлерман –эмэгтэйчүүдэд усны бүтэн хувцас өмсөхийг зөвшөөрүүлэхэддэмжлэг үзүүлж байсан австралийн мэргэжлийн сэлэгч (1907).Энэ гэрэл зураг гарсны дараа түүнийгёс зүй байдал гаргалаа хэмээн баривчилж байжээ. Анна Аслан – геронтологи, настай хүмүүсийн өвчин судлалын анхдагчид тооцогддог. Гертруда Кэролайн Эдерле – Ла-Маншийн хоолойг сэлж гатласан анхны эмэгтэй (1926) . Берта фон Зутнер –олон улсын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөний австрийн зүтгэлтэн, Нобелийн энх тайвны шагналт, Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн эмэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ