Газар хөдлөлтийн тухай сонин баримтууд

Газар хөдлөлтийн улмаас жилд дунджаар 8 мянган хүн амь насаа алддаг бөгөөд сүүлийн 250 жилд газар хөдлөлтийнг улмаас 13 сая орчим хүн амь үрэгджээ.
- 2004 онд Энэтхэгийн далайд газар хөдлөхөд ялгарсан энерги нь АНУ-ын эрчим хүчний бүрэн хэрэгцээг гурван өдрийн турш хангахад хүрэлцэхүйц байжээ.
- Газар хөдлөлт дунджаар нэг минут орчим үргэлжилдэг байна.
- Америкийн Калифорни муж улсын Паркфилд хотыг “Газар хөдлөлтийн нийслэл”гэдэг. Энд тектоникийн хоёрхэсгийг холбодог гүүр байдайг.
- Гол нь геологийн асуудлаас болоод газар хөдлөдөг, гэхдээ газар хөдлөлт ньхөрсний гулсалт, уурхай дахь дэлбэрэлт, галт уулын үйл ажиллагаанаас үүдэж болно.
- Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт өмнөд хэсгийг бадвол, ахиу газар хөдлөдөг байна.
- Перу улсад газар хөдлөлтөөс болж хамгийн их нуралт үүсчээ. Асар их хэмжээний мөс, шороо болон чулуу Уаскаран уулнаас цагт 400 км-ийн хурдтай бууж, бүхэл бүтэн тосгонуудыг арчиж, 18 мянга гаруй хүний аминд хүрчээ.
- 200 мянган хүний аминд хүрсэн хамгийн их хөрсний гулсалт 1920 онд Хятадад болсон байна.
- 85 метрийн өндөр давалгаа бүхий хамгийн хүчтэй цунами 1771 онд Японы Ишигаки арлыг сүйрүүлжээ.
- Газрын томоохон хэлбэлзлийн 80 орчим % нь тектоникийн олон хэсгийн “уулзвар” газар -Номхон далайд тах хэлбэрээр сунан байрлах “Галын бүс” гэгчид болдог байна. Газар хөдлөлтийн давтамжаараа хоёрт ордог бүс ньТурк, Энэтхэг, Пакистаныг хамарсан нутагт байдаг байна.
- Газар хөдлөлтөөс болж галт уул дэлбэрч болдог бөгөөд 1980 онд Гэгээн Еленагийн ууланд болон гурван мянга дахь жилийн эхэнд (2002 он) Этна уул дэбэрэхийн өмнө ийм явдал болжээ.
- 13 дугаар зууны эхний жилд Газрын дундад тэнгисийн зүүн нутагт түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлт болсон байна. Ойролцоо тоогоор, энэ үед нэг сая орчим хүн амь үрэгджээ.
- Олонхи амьтан газар хөдлөхийн өмнө газрын өчүүхэн төдий чичирхийллийг мэдэрччаддаг гэж эрдэмтэд үздэг, гэхдээ энэ нь хөдөлгөөнд ордог чулууны массаас үүдэлтэй цахилгааны дохио болов уу гэж бас зарим нь үздэг байна.
- Бүртгэгдсэн газар хөдлөлтөөс хамгийн удаан нь 2004 онд Номхон далайд болж, 10 минут үргэлжилжээ.
- Английн эрдэмтэн Жон Милн1880 онд газар чичирхийллийг тэмдэглэдэг анхны багаж бүтээжээ. Чарльз Рихтер газар хөдлөлтийн хүчийг хэмжих шаталбарыг 1935 онд бий болгож, дараа нь энэ нь түүний нэрээр нэрлэгдэх болжээ.
- Нэн шинэ түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт 1960 онд Чили улсад болсон байна. Үүний дараа далайн асар том давалгаа газар хөдлөлтийн голомтынтөвөөс6 мянган километрийн зайг хамарчээ.
- Чичирхийллийн давалгааны хэмжигдсэн хурдны дээд хэмжээ нь цагт 360 км байжээ.
- Газар хөдлөлтийн өмнө зарим нуурнаас ер бусын үнэр гарч болдог бөгөөд энэ нь газрын гадаргуугаас хий ялгарах явдал ихэссэнтэй холбоотой байдаг байна. Түүнчилэн зарим газрын температур дээшилж эхлэдэг байж болох талтай.
- Далайн ёроолын хүчтэй газар хөдлөлт нь цунами үүсгэж, энэ нь хааш хаашаагаа 1000 миль хүртэл орон зайд тархадаг байна. Ийм давалгаа эрэгт хүрэхэд, давалгаа гэнэт ихсэж, аймшигт эвдрэл учруулж болдог байна.
- Дараа нь зарим газарт хөрс бараг 6 метр суусан Аляскийн газар хөдлөлтийн улмаас хойгоос 3100 километрт оршдог Гавайнаралд үер болжээ.Сүйтгэлт давалгаа 4 минут үргэлжилж, үүний хүч нь санаанд багтамгүй 9,1 баллд хүрчээ.
- Япончууд гуравдугаар сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй.2010 оны энэ өдөр Японы нэн шинэ түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. 10 метрийн өндөр цунамийн давалгааФукусимагийн томоохон атомын цахилгаан станцыг жагсаалаас гаргасан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ