Усыг дахин буцалгахад юу болдогийг та мэддэг үү?

Бид данх, савандусхалаахаар тавихдаа, дараа нь байнга мартчихдаг, учир нь дуртай цуврал кино гарах юмуу хойшлуулах аргагүй ажилгарчихдаг.Энэ хугацаанд ус хөрч, тиймээс бид дахин буцалгадаг. Харин усыг дахин буцалгахад юу болдогийг та мэддэг үү?
Энэ нь чухал сэдэв. Усыг буцалгахад түүний найрлага өөрчлөгддөг.Энэ нь ашиг тустай байдаг, юу гэвэлхортой дэгдэмтхий нэгдлүүд уснаасууршдаг байна.Чухамхүү тиймээс буцалгасан ус уухыгашигтай, аюулгүйд тооцогддог.
Гэтэл усыг хэтэрхий удаан буцалгах юмуу дахин буцалгахадтүүний химийн найрлага мууддаг байна. Ингэснээр олон аюултай бодис уурших биш, харин ч хуримтллагддаг аж.
Эдгээрт хүнцэл, натрит, флорид хамаарна.Уг нь ашигтай эрдэсүүд ч хортой болж, хэрвээ эдгээр нь жишээлвэл, кальцийн давс зэрэг нь их хэмжээгээр хуримтлагдвал бөөрөнд чулуу үүсгэж мэднэ.
1. Хүнцэл
“Хүнцэлээс болоод ундны ус хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул учруулдаг” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотлодог байна.
Бие махбодид хүнцэлийн үзүүлдэг нөлөө нь хордлогод хүргэж болдог бөгөөд хордлого нь үйлчлэх хүчнээсээ шалтгаалан аажимдаа ноцтой үр дагавар үүсгэж мэднэ.
Хүнцэлд хордсоноос үүсч болох үр дагаварт ходоод-гэдэсний өвчний шинж тэмдэг, чихрийн шижин өвчин, захын мэдрэлийн судлуудын гэмтэл,зүрх-судасны системийн өвчин, бөөрний үйл ажиллагааны алдагдал, арьсны өвчин болон тэр ч байтугай хорт хавдар багтдаг байна.
2. Нитрат
Нитрат нь манай гарагийн бүх зүйлд, тодруулвал хөрс, ус, агаарт байдаг нь мэдээж. Гэвч хэрвээ энэ химийн бодисыг жишээлвэл, маханд хүнсний нэмэлтийн хувиар ашиглаж, хэрвээ буцалсан усны адил өндөр температурт ороход энэ бодис нэн аюултай болдог байна.
Өндөр температур нь нитратыг нитрозамин болгодог бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг бодис юм.
Нитрат нь янз бүрийн төрлийн хорт хавдар, тухайлбал өндгөвч, бүдүүн гэдэс, давсаг, нойр булчирхай, улаан хоолой, ходоодны хорт хавдар, түүнчилэн цусны хавдар болон тунгалгийн хавдар зэрэг бусад олон өвчинтэй холбоотой байдаг байна.
3. Фтор
Усны химийннайрлагад ордог фторид ньтаны эрүүл мэндэд аюултай юм.22 жилийн турш Гарвардын их сургуулийнхийсэн 27 судалгааны дүнгээс үзвэл, фторын нөлөө нь хүүхдийноюун ухаандтаагүй үр дагаварт хүргэдэг байна.
Судалгааны дүнгээс үзвэл, ундны усан дахь фтор нь хүүхдийн IQ-гийн түвшинг бууруулдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ