Д.Мөнхтөр: Шатахуун импортлогч компаниудын тоог нэмьеье

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Д.Мөнхтөр өнөөдөр /2018.01.23/ мэдээлэл хийлээ. Тэрбээр шатахуун түгээх станцууд бензиний үнээ нэмэх болсныг үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэсэн гэж үзэж байгаа аж.

Тэрээр "2016 онд дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёр дахин буурсан байсан юм. Үүнийг үндэслээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц ажиллуулдаг, нефть импортлогч компаниудад шалгалт оруулж байсан. Шалгалтын үр дүнд нефть импортлогч компаниуд өндөр ашигтай ажиллаж байсныг тогтоосон. Яагаад өндөр ашигтай ажиллаж байсан бэ? гэхээр тухайн үед дэлхийн зах зээлд бензиний үнэ хоёрдахин буурчихаад байхад нефть импортлогч компаниудбензиний үнээ бууруулалгүй ард иргэдэд зарж байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ буулгах уриалгыг гаргаж байлаа. Уриалгыг анхлан “Тэс Петролиум”, “Жаст ойл” компаниуд хүлээн авч үнээ буулгасан. Хариндараань “Магнай Трейд”, ”Шунхлай”, “Петровис”ХХК зэрэг том компаниуд дэмжиж, бензиний үнийг 1 литр тутамд 50-200 төгрөгөөр буулгаж байсан юм" гэлээ.

Бензиний үнэ буулгаснаас хойш, хоёржилийн дараа эргээд харахад харамсалтай нь бензиний үнэ буурсан үеийнхээ өмнөх үетэйгээ яг ижил түвшинд буцаад хүрчихлээ. Шатахуун түгээх станцууд бензиний үнээ бага багаар нэмсээр байгаад Ай 92 1660, Ай 95,1900 төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь Монгол улс дахь хуулийн асуудал, шударга өрсөлдөөний асуудлууд хэт хаалттай байгаагийн тод жишээ гэж харж байна. Ялангуяа монголд хэдхэн бензин импортлогч компаниуд давамгай буюу монополь болчихсон байна. Харин энэ удаагийн бензиний үнэ нэмсэн асуудлыг бимонополь биш цэвэр капитал гэж харж байна.

Капитал гэдэг нь тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж зохиомлоор хомсдол үүсгэх,үнэ нэмэх процессыг хэлж байгаа юм. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхшатахуун түгээх станцууд бүгд нэгэн зэрэг засвар хийдэг, дотоод ажилтай байна гэж байхгүй шүү дээ. Энэ нь капитал байх үндэслэлтэй гэдгийг харуулж байгаа том нотлох баримт юм.

Бензин импортлогч компаниудыг шатахууны үнээ бууруулж, ард түмнээ бодоосой гэж уриалмаар байна. Хэрэв бензиний үнээ буулгахгүй, шатахууны нийлүүлэлтээ хангаж эхлэхгүй бол ард түмэн нийлээд аль компаниас бензин авахгүй байх вэ? гэх асуудлыг бас шийдэж чадна гэдгийг хэлмээр байна. Ингэснээр ард түмэн өөрсдөө бензин импортлогч компаниудад хариуцлага тооцож байгаа юм.

Цаашид шатахууны хомсдолыг гаргахгүй байхдараахдөрвөн шийдэл байна.

  • Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар шатахуун импортлогч компаниудын тоог нэмье. Хэтэрхий цөөхөн компаниуд тухайн зах зээл дээр давамгай болсон байна. Эдгээр хэдэн компаниудаас Монголын төр, ард иргэд дэндүү хамааралтай болжээ. Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нөхцөлийг бууруулж энэ чиглэлээр компаниудын тоог нэмж өрсөлдөөнийг чангатгая.
  • Төрийн хяналтын оролцоог нэмэгдүүлье.
  • Хуулиа дагаж мөрдье
  • Монголчууд бүгдээрээ аль шатахуун түгээх станцаас бензин авах, эсэхээ цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлье. Хүмүүсээс хамгийн ихсанал авч хэрэглэгчийг үл хүндэтгэж байгаашатахуун түгээх станцаас бензин авахгүй байж хариуцлага тооцъё гэж уриалмаар байна.Хамгийн бага үнийг дэвшүүлээд гараад ирэх компани байвал тэр компанийг нээлттэй дэмжье" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ