Баян-Өлгий аймагт гурван хүүхэд амиа алджээ


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багт энэ сарын 21-ний өдөр нэгнийдээ хамт хоносон гурван сурагч амиа алджээ. Нас барсан хүүхдүүдийн хоёр нь 12 дугаар анги, нэг нь аравдугаар ангид сурдаг найзууд байсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэдний нэг энэ хэрэг гарсан байшинг түрээсэлж амьдардаг байжээ. Мөн тэднийг нас барсан байхыг маргааш өдрийн буюу энэ сарын 22-ны өдрийн 14-15 цагт олсон байна. Энэхүү хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан гурван хүүхдийг угаартаж амиа алдсан байж болзошгүй хэмээн үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ