IQ-ийн түвшин юуг илэрхийлдэг вэ?


140-өөс дээш IQ-ийн үзүүлэлттэй хүмүүс бол шинжлэх ухааны олон салбарт амжилтад хүрсэн бүтээлч чадвартай байдаг. Оюуны чадамж нь 140-өөс дээш хүмүүсийн дунд Билл Гейтс, Стивен Хоукинг нар ордог.
Цаг үеийн ийм суут хүмүүс өөрсдийн гаргууд чадвараар нэрд гарсан бөгөөд мэдлэг, шинжлэх ухааны хөгжилд гойд хувь нэмэр оруулдаг юм. Дэлхийнхүн амын0,2% нь л ийм хүмүүс байдаг.
IQ-ийн түвшин 130-аас 140 хүртэл
Дэлхийн хүн амын гурван хувь нь л IQ-гийн ийм өндөр үзүүлэлттэй байдаг байна. Тестийн ийм дүн үзүүлсэн нэрт хүмүүсийн дунд Николь Кидман, Арнольд Шварценеггер нар байдаг. Энэ нь оюуны өндөр чадамж бүхий амжилттай ажиллаж буй хүмүүс бөгөөд тэд үйл ажиллагааны янз бүрийн салбар, шинжлэх ухаан, уран бүтээлийн өндөрлөгт хүрч чадна.
IQ-ийн түвшин 121-ээс 130 хүртэл
Хүн амын ердөө 6% нь оюуны дундаас дээш түвшинтэй байдаг. Ийм хүмүүсих, дээд сургуульд орж, бүх хичээлдээ онц сурч, сургуулиа амжилттай төгсөж, янз бүрийн мэргэжлээр ажиллаж, өндөр үр дүнд хүрдэг.
IQ-ийн түвшин 111-ээс 120 хүртэл
Хэрвээ IQ-гийн дундаж түвшин барагцаалвал 110байдаг хэмээн бодож байгаа бол,та эндүүрч байна.Энэ үзүүлэлт нь дундаас дээш оюуны чадавхид хамаарна. 111-ээс 120 хүртэл оюуны түвшинтэй хүмүүс ажилсаг, насан туршдаа эрдэм мэдлэгт тэмүүлдэг.Хүн амын дунд ийм хүмүүс 12 орчим хувь байдаг.
IQ-ийн түвшин 101-ээс 110 хүртэл
Хүн амын дөрөвний нэгийнх нь оюуны үзүүлэлт 101-ээс 110 хүртэл байвал, энэ нь тодорхой өндөрлөгт хүрэх боломж олгож буй IQ-гийн дундаж түвшин юм. Гэхдээ онцгой амжилтад хүрнэ хэмээн найдах хэрэггүй. Дашрамд дурдахад, булчингийн массаа нэмэгдүүлж болдогийн нэг адил оюуны боломжоо хөгжүүлж болно. Энэ нь тархины фитнесээр хичээллэж болно гэсэн үг.
IQ-ийн түвшин 91-ээс 100 хүртэл
Хэрвээ та тест өгч, үр дүн нь 100-аас бага болсон бол санаа зовсны хэрэггүй. Учир нь хүн амын дөрөвний нэг нь ийм дундаж үзүүлэлттэй байдаг. Оюуны ийм үзүүлэлттэй хүмүүс сургууль, дээд сургуульд сайн сурч, дунд хэсгийн менежмент болон оюуны нэг их мэрийлт шаарддаггүй бусад мэргэжлийн салбарт ажилд ордог.
IQ-ийн түвшин 81-ээс 90 хүртэл
Хүн амын аравны нэг нь дундаас доош оюуны түвшинтэй байдаг. ТэднийIQ-гийн тестийн дүн нь81-ээс 90 хүртэл байна.Энэ хүмүүс сургуульд хэвийн сурдаг, гэхдээдээд боловсролтой болохгүй байх нь олонтаа.Тэд биеийн хүчний ажил шаардсан салбар, оюуны чадвараа үзүүлэх шаардлагагүй салбаруудад ажилладаг.
IQ-ийн түвшин 71-ээс 80 хүртэл
Хүн амын аравны нэг нь IQ-ийн 71-ээс 80 хүртэл түвшинтэй байдаг. Энэ нь оюуны хоцрогдол бага зэрэг байгаагийн шинж тэмдэг мөн. Ийм хүмүүс голдуу тусгай сургуульд сурч, гэхдээ ердийн бага сургуулийг дунд дүнтэй төгсгөж чадна.
IQ-ийн түвшин 51-ээс 70хүртэл
Хүмүүсийн 7 орчим хувь нь хөнгөн хэлбэрийн оюуны хоцрогдол, IQ-гийн 51-ээс 70 хүртэл түвшинтэй байдаг. Тэд тусгай сургуулиадад сурдаг ч, өөрөө өөрийгөө бөөцийлөөд байж чаддаг, нийгмийн харьцангуйболомжийн гишүүн юм.
IQ-ийн түвшин 21-ээс 50 хүртэл
Дэлхийн хүмүүсийн 2 орчим хувь нь оюуны хөгжлийн 21-ээс 50 хүртэл баллын түвшинтэй байдаг бөгөөд тэд ухаан санаа тааруу, оюуны хоцрогдлын дунд зэргийн түвшинтэй. Ийм хүмүүс суралцаж чаддаггүй ч, өөрийгөө бөөцийлөөд байж чаддаг, гэхдээасран хамгаалагчтай байх нь олонтоо байдаг.
IQ-ийн түвшин 20 хүртэл
Хүнд хэлбэрийн оюуны хоцрогдолтой ийм хүмүүсийг сургаж, хүмүүжүүлэхэд хэцүү. Тэд 20 хүртэл баллын оюуны хөгжлийн түвшинтэй байдаг. Тэд бусдын асрамжинд байдаг, учир нь өөрсдийгөө бөөцийлөөд байж чаддагүй, өөрийн гэсэн ертөнцөдөө л аж төрдөг. Дэлхийд ийм хүмүүс 0,2% байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ